Гадаад
Мейк Валью ХХК зүгээс Япон улсын Саппоро хотноо 33 дахь удаагийн Хоол тэжээл ба Интегратив анагаах ухааны олон улсын хуралд
2025-11-08
![]()
![]()
Монголынхоо ард түмний эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаагаа зориулж байгаа AHCC Mongolia, Unilead Co.Ltd, Мейк Валью ХХК зүгээс Япон улсын Саппоро хотноо 33 дахь удаагийн ICNIM 2025: Хоол тэжээл ба Интегратив анагаах ухааны олон улсын хуралд (33rd Annual Meeting of the International Congress on Nutrition and Integrative Medicine) Монголынхоо шилдэг, шинийг эрэлхийлэгч 9 эмч, эм зүйчийн хамт оролцож байгаадаа баяртай байна.
![]()
![]()
Манай AHCC бүтээгдэхүүн "Дэлхийн байгалийн шилдэг 15 дархлааны бүтээгдэхүүн"-ий нэг болж "Мөнгөн медаль" хүртжээ.
![]()
![]()
Энэ жилийн хурлын үндсэн илтгэл нь “хорт хавдраас урдчилан сэргийлэх, дархлааны үүрэг ач, холбогдол” гэсэн сэдэвт анхаарал хандуулсан байгаа нь манай оронд ч бас туйлын чухал сэдэв юм. Дэлхий дээр жил бүр 20,0 сая хорт хавдрын өвчлөл бүртгэгдэж байгаагийн тал хувийг нь "урьдчилан сэргийлсэн" бол огт өвдөхгүй байх байжээ.
![]()
![]()
AHCC, ETAS, Oligonol бэлдмэлүүдийн хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа гайхалтай эерэг үр дүн нөлөөний талаар маш сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна. Ялангуяа хавдрын үеийн эмчилгээний үр дүнг сайжруулах, хорыг бууруулах, элэгний C вирусын эмчилгээний үед элэгний төлжилтийг дэмжих, хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын, бамбайн шүүрлийн эмчилгээнд үзүүлж байгаа маш сайн үр дүнгүүдийг сонсох сайхан байна. НPV вирусыг амжилттай эмчлэхэд 65 хувь хүртэл эерэг үр дүнтэй байна. Зөвхөн эдгээр ч биш, бүх төрлийн хавдар, үрэвсэлт болон халдварт өвчин, томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой байгаад энэ хуралд цугларсан 31 орны 340 гаруй эрдэмтэн судлаач, эмч докторууд талархаж байна.
![]()
![]()
Бид эндээс олж авсан мэдлэгээ Монголчуудынхаа төлөө, монгол хүний эрүүл мэндийн төлөө зориулж, улам идэвх зүтгэлтэйгээр ажиллах болноо.
