Баг
Манай баг "Sapporo Winter Sport Center"-д
2026-03-04
<p>Олигонол багийнхан маань “Sapporo Winter Sport Center”-т зочилж, өвлийн олимпын уулын цанын спортын Алтан медальт Абе Масашитай уулзаж амжилтынх нь нууцаас хуваалцлаа. Тэрээр 3 дахь Олимпын тэмцээнээсээ (1994 оны Лиллехаммерын олимп) алтан медаль авч аварга болжээ. Уг нь 2 дахь Олимпынхоо дараа зодог тайлъя гэж бодож байтал гэргий нь жирэмсэн болсон тул “Сүүлийн удаа хичээгээд үзье” гэж шийдсэн байна. Тэгээд бэлтгэлдээ орж, олимпын эрх авчээ. Хамгийн сүүлийнхээ үсрэлтийн өинө дөнгөж төрсөн хүүгийнхээ зургийг дуулгандаа хийж, нэрийг нь бичээд үсрэхэд нисэх мэт санагдсан гэнэ. Тэгээд газарт буухад дээд амжилт үзүүлж Алтан медаль хүртсэн байж. Тэгээд дараа жил нь 1995 онд 2 дахь удаагаа Дэлхийн аварга болоод зодог тайлсан ч спортоосоо холдож чадахгүй байсан тул 40 наснаасаа гүйлтээр хичээллэж эхэлж. Тэр үедээ олигонолыг мэдэж, авч хэрэглэж үзээд тэр цагаас хойш хэрэглэж, үргэлж өндөр бэлтгэлтэй, сэтгэл өөдрөг байж ахмадын олон тэмцээнд амжилттай оролцоод байгаа гэнэ. Абе сан “Намайг спортоор ид хичээллэж байхад олигонол байсан бол би олон олимпоос медаль авах байсан даа” гэж боддог” гээд “амжилт, бэлтгэлжилтийн нэг хэсэг бол сайн сапплементийг зөв хэрэглэх явдал шүү” гэж зөвлөлөө. Мөн өөрөө олигонол агуулсан хоёр бүтээгдэхүүн санаачлан гаргасан нь залуу тамирчдад их хэрэгтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (supplement) болжээ. ❤️❤️❤️</p>
← Жагсаалт руу буцах
