phone89981520, 83016699
Манай баг

Team Oligonol Mongolia

"Team Oligonol Mongolia" баг Монгол хүний эрүүл бие, гоо сайхныг дэмжин ажиллах болно.

Отрядын ГҮНДЭГМАА Отрядын ГҮНДЭГМАА — hover
МУГТ

Отрядын ГҮНДЭГМАА

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О. Гүндэгмаа нь Монгол Улсын буудлагын спортын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг тамирчин бөгөөд улсын нэрийг 7 удаагийн Олимпод дуурсгасан гайхалтай амжилтын эзэн юм. Тэрээр 2008 оны Бээжингийн Олимпын наадамд 25 метрийн спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын эмэгтэй тамирчдын олимпын амжилтын шинэ хуудсыг нээсэн билээ. Тэрээр Буудлагын спортын ДАШТ, Дэлхийн цомын тоглолт, Азийн наадам зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож олон арван медаль хүртсэн. Олон улсын спортын тавцанд тогтвортой амжилт гаргасан, сахилга бат, төвлөрөл, мэргэжлийн ур чадвараараа хүндлэгддэг гайхалтай тамирчин, шилдэг буудагчийг “Oligonol Team Mongolia” багийн гишүүн болсонд талархаж байна.

Бавуудоржийн БААСАНХҮҮ Бавуудоржийн БААСАНХҮҮ — hover
МУГТ

Бавуудоржийн БААСАНХҮҮ

Монгол улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү нь Монголын жүдо бөхийн шинэ үеийн шилдэг төлөөлөгчдийн нэг бөгөөд олон улсын тавцанд Монголын нэрийг өндөрт өргөж яваа тамирчин юм. Тэрээр 2024 оны Монгол Улсын аварга, 2024 оны Азийн аварга, “Душанбе 2024” гранд сламын аварга, 2024 оны Дэлхийн аварга, "Парис-2024" Олимпын наадмын жүдо бөхийн мөнгөн медальтан билээ. Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө, түүн дотроо эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь тамирчин юм. Монголын жүдо бөхийн гэрэлт ирээдүй болсон шилдэг охидын нэг Б.Баасанхүүг “Oligonol Team Mongolia” багийн гишүүн болсонд талархаж байна.

Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН — hover
МУ-н арслан

Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН

Монгол улсын арслан Ц.Бямба‑Отгон 2019 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэнээс хойш таван жилийн дотор Монгол улсын Арслан цолонд хүрсэн өвөрмөц амжилтын эзэн юм. Тэрээр 2022 оны Улсын баяр наадамд зургаа давж "Монгол улсын харцага", 2023 оны Улсын баяр наадамд давааг нь нөхөн олгож Монгол улсын арслан цол хүртсэн. Сүүлийн 5 жилийн дотор Бөхийн өргөөнд болсон Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 10 удаа түрүүлж, 8 удаа үзүүрлж, 20 гаруй удаа шөвгөрсөн байна. Үндэсний бөхийн шилдэг арслан Ц.Бямба-Отгоныг “Oligonol Team Mongolia” багийн гишүүн болсонд талархаж байна.

Болдын ДОРЖХҮҮ Болдын ДОРЖХҮҮ — hover
Фитнесийн тамирчин, дасгалжуулагч

Болдын ДОРЖХҮҮ

Сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж байгаа фитнес болон wellness салбарын шилдэг төлөөлөгч, тамирчин, дасгалжуулагч Б.Доржхүү нь Бодибилдингийн 2024 оны УАШТ-ний 5-р байрын шагналт, “Mr.Olympia Amateur China-2023” тэмцээний хүрэл медальт, бодибилдингийн 2024 оны УБ хотын АШТ-ний Хүрэл медальт, хөнгөн атлетик-хагас марафоны 3 зэрэгтэй, CrossFit - 2024 оны Улсын аварга, Hyrox – УАШТ-ний багийн мөнгө медальт, indoor rowing: УАШТ-ний мөнгөн медальт, Чөлөөт бөхийн Сэлэнгэ аймгийн АШТ-ний мөнгөн медальт, Үндэсний бөхийн сумын заан цолтой тамирчин юм. Тэсвэр, хүчний олон спортын гайхам амжилтын эзэн Б.Доржхүүг “Oligonol Team Mongolia” багийн гишүүн болсонд талархаж байна.

Эрдэнэбатын ЭРДЭНЭЖАРГАЛ Эрдэнэбатын ЭРДЭНЭЖАРГАЛ — hover
Балетын гоцлооч

Эрдэнэбатын ЭРДЭНЭЖАРГАЛ

Э.Эрдэнэжаргал нь УДБЭТ-ын балетын гоцлооч, “Art in Motion” балетын сургуулийн үүсгэн байгуулагч, “Nomadic Ballet” продакшны балетмейстер, гоцлол бүжигчин бөгөөд “Хунт нуур”, “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Бахчисарайн оргилолт булаг”, “Дон Кихот”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Спартак”, “Жизель”, “Щехерезада”, “Дэггүй Лиз”, “Цөмөөхэй”, “Kaрмен” “Уран хас”, “Үйлийн гурван толгой” зэрэг 30 орчим балетын 40 гаруй дүрийг бүтээсэн, “Төгсгөлгүй”, “Бие Үгүй”, “H2O”, “Touch the Feeling”, “Төрөл авалт”, “Дөрвөн өнгө”, “Долоон бурхан” зэрэг 10 гаруй бүрэн хэмжээний балет, тайзны бүтээлийн ерөнхий болон хамтарсан найруулагч, бүжиг дэглээчээр ажилласан юм. Тэрээр “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн наадмын Тэргүүн байр, “Цэнгээнт бүжгийн Хаан” өргөмжлөл, TV9 телевизээс зохион байгуулсан “Мөрөөдлийн бүжиг” ТВ шоуны 3-р байр, БНСУ-д болсон Олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдааны Тусгай шагнал, “Gangnam dance” фестивальд 5-р байрын шагнал тус тус хүртэж байсан юм. Орчин цагийн балетын шилдэг уран бүтээлч Э.Эрдэнэжаргалыг “Oligonol Team Mongolia” багийн гишүүн болсонд талархаж байна.

Мөнхбатын ГЭРЭЛСАЙХАН
Мэс заслын их эмч

Мөнхбатын ГЭРЭЛСАЙХАН

MBG гэмтлийн эмнэлгийн захирал, Ерөнхий эмч М.Гэрэлсайхан нь хийл хөгжимчин, мэс засалч хэмээх хоёр мэргэжилтэй, анагаах ухаан, урлагийн гайхалтай хос морьтон юм. УДБЭТ-ын симфони найрал хөгжимд хийл хөгжимчнөөр ажиллахдаа олон арван дуурь, балетын хөгжмийг эгшиглүүлж байсан бол сүүлийн жилүүдэд спдортын гэмтэл бэртлээр дагнан мэргэшиж, бүжиг, сагсан бөмбөг, волейбол, жүдо, чөлөөт бөх зэрэг арваад спортын олон арван тамирчны гэмтэл бэртлийн мэс засал, сэргээн засалтыг хариуцан ажиллаж байна. М.Гэрэлсайхан эмчийг Oligonol Team Mongolia” багийн гишүүн, зөвлөх эмч болсонд талархаж байна.

Нямдоржийн АНАНД
Инфльюинсер

Нямдоржийн АНАНД

Н.Ананд нь сошиал медиагийн lifestyle, спорт, эрүүл амьдралын хэв маягтай холбоотой идэвхтэй контент бүтээгч, инфльюинсер юм. Түүний контент нь залуу үе, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүмүүст чиглэсэн байдаг. Тэрээр Facebook, Instagram, TikTok зэрэг платформуудаар дамжуулан олон мянган залууст эерэг, зөв нөлөө үзүүлдэг шинэ цагийн шилдэг залуусын нэг юм. Инфльюинсер “Н.Анандыг Oligonol Team Mongolia” багийн гишүүн болсонд талархаж байна.

Ганбаатарын АМАРСАНАА Ганбаатарын АМАРСАНАА — hover
Спорт менежер

Ганбаатарын АМАРСАНАА

“Oligonol Team Mongolia” багийн хамгийн залуу гишүүн Г.Амарсанаа нь Швейцарь улсад “Спорт менежмент”-ээр бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд Монголын Сагсан бөмбөгийн холбооны шигшээ багийн гадаад харилцааны ажилтнаар ажиллаж байна.

Messenger-ээр холбогдох
Oligonol Character
arrow_back MakeValue