Баг
Амино Ап компанитай танилцаж байна
2026-03-07
<p>“Oligonol Team Mongolia” багийнхан Саппоро хотын нэрийн хуудас болсон Амино Ап компанитай танилцаж, Монголын Олигонол багийн дурсгалын зүйлийг удирдлагуудад нь гардуулж өглөө. <img src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f44d.png" alt="👍" height="16" width="16"><img src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t49/1/16/1faf6.png" alt="🫶" height="16" width="16"></p><p>Японы Үндэсний Олимпын Хорооны Шинжлэх ухааны хорооны дарга, тамирчдын мэдээлэл, шинжлэх ухааны дэмжлэгийн хэлтсийн захирал Сугита докторын лекцийг сонслоо. Доктор Сугита 35 жилийн турш “Элит” буюу өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэлжилт дээр ажилласан бөгөөд 2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ, Токио болон Парисын Олимпод Японы шигшээ багийн бэлтгэлжилтийн дэмжлэгийг удирдан ажиллажээ. Түүний Японы шигшээ баг, шилдэг тамирчид дээр ажилласан түүхийг сонсож, өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэлийг хангадаг туршлагаас суралцаж гайхалтай мэдээлэл авлаа. <img src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t6c/1/16/2764.png" alt="❤️" height="16" width="16"><img src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tb7/1/16/1f917.png" alt="🤗" height="16" width="16"></p>
← Жагсаалт руу буцах
